A apresentação está carregando. Por favor, espere

A apresentação está carregando. Por favor, espere

Амьд биеийн үндсэн шинж , бүтэц зохион байгуулалт.Эсийн бүтэц

Apresentações semelhantes


Apresentação em tema: "Амьд биеийн үндсэн шинж , бүтэц зохион байгуулалт.Эсийн бүтэц"— Transcrição da apresentação:

1 Амьд биеийн үндсэн шинж , бүтэц зохион байгуулалт.Эсийн бүтэц
Биологи лекц №1 Амьд биеийн үндсэн шинж , бүтэц зохион байгуулалт.Эсийн бүтэц

2 Амьд биеийн үндсэн шинж чанар, бүтэц зохион байгуулалт
Биологи нь bio- амьд, logos - судлал гэсэн латин үгнээс гаралтай. Биологи нь амьдрал, амьд бүхнийг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Амьдрал нь дэлхий дээрх физик, химийн үзэгдэлд тулгуурлаж, зохицуулагдаж байх нөхөн үйлдвэрлэл бөгөөд үр дүнд нь удмын мэдээлэл үеэс үед дамжин хадгалагдаж байдаг учраас амьд бүхэн амьдаасаа үүсдэг.( хүнээс хүн, адуунаас унага, зөгийнөөс зөгий төрдөг. ) Иймд амьдрал бол материйн хөдөлгөөн болон түүний оршин тогтнох дээд хэлбэр юм.

3 Амьдрал- жизнь-Live

4

5

6 Амьдралын үндэс Амьд биеийн дотор хүчилтөрөгч, устөрөгч, азот, хүхэр, фосфор натри, кали, кальци , төмөр, хлор г.м биогенийн элементүүд оршиж байдаг. Амьдралын үндэс, суурь бодис гэдэгт нуклейн хүчил (РНХ-рибозануклейн хүчил , ДНХ- дезоксирибозануклейн хүчил ) ба уурагууд орно. ДНХ нь эсийн эсийн удамшлын материалыг бүрдүүлж, генийн химийн өвөрмөц байдлыг тодорхойлно. ДНХ-ийн хяналтанд уургийн нийлэгжил явагдах бөгөөд, түүнд РНХ оролцдог.

7 Амьдралын үндэс Уураг нь химийн нарийн нэгдэл бөгөөд амин хүчлүүдийн нийлбэр цогц юм. Нуклейн хүчил, уураг нь дангаараа амьдралын үндэс болж чадахгүй, харин нь хоёул нэгдэн нийлж нуклеопротейдыг (ДНХ+РНХ+уураг) үүсгэсэн цагтаа л амьдралын үндэс болдог гэж үздэг. Учир нь нуклейн хүчил нь удмын мэдээллийг дамжуулж, уураг нь эд эсийн нөхөн төлжилт хангана. Нуклеопротейдыг агуулаагүй ургамал, амьтан, амьд систем байхгүй гэж болно.

8

9 Амьд биеийн үндсэн шинж
Амьдрал гэж юуг хэлэхийг тодорхой хэлэхийн тулд амьд биеийн амьгүй биеэс ялгагдах онцлогуудийг мэдэх хэрэгтэй .Үүнд : 1. Өөрийгөө нөхөн үйлдвэрлэх шинж буюу амьд биесийн үржих чадвар юм. Амьд бүхэн зөвхөн амьдаас л үүсдэг. Энэ нь амьдрал 1 удаа үүсээд, түүнээс хойш амьтай болгон амьдаас үүсдэг гэсэн утгатай . Бие махбодын амьдрах хугацаа тодорхой хязгаартай боловч, тэдний амьдрал үхэшгүй мөнх билээ.Молекулын түвшинд нөхөн үйлдвэрлэл нь ДНХ-ийн нийлэгжилт дээр үндэслэгддэг.

10 Амьд биеийн үндсэн шинж
2. Бүтцийн эрэмбэ цэгцэт байдал: Эмх цэгц үүсгэх гэдэг нь амьд биеийн молекулын түвшинд илэрдэг чухал шинж юм. Мембраны бүтцийн нарийн тогтолцооны ачаар эс дотор явагдах нийлэгжих, задрах олон урвалууд хоорондоо тусгаарлагдаж эмх цэгцтэй явагддаг. 3.Өөрийгөө зохицуулах чадвар: Амьтай болгон өөрөө өөрийгөө зохицуулах чадвартай байдаг ба орчиндоо дасан зохицож амьдралынхаа хэвийн нөхцөлийг хангаж байдаг. Зохицуулгын механизм нь популяцийн, бие махбодын, эсийн гэсэн 3 түвшинд үйлчилдэг.

11 Амьд биеийн үндсэн шинж
4. Өсөлт хөгжил: Эсийн тоо олширч, томорч, улмаар биеийн жин нэмэгдэж бие махбодь өсдөг. Тун энгийн амьд бие аажим дэвшин өөрчлөгдсөөр олон эст бие махбодь үүсэхийг хөгжил гэнэ.Өсөлт хөгжил нь удмын хатуу хяналт, мэдрэл, шингэний зохицуулгын доор явагдана. 5. Бодис энергийн солилцоо: Бодисын ба энергийн солилцоо нь бие мах бодь ба хүрээлэн буй орчны хоорондын холбоог хангаж байх үүрэгтэй . Эсэд явагдах химийн хувиралтуудыг бүхэлд нь бодисын солилцоо гэнэ. Бодисын солилцоо нь анаболизм ба каталболизмын нийлмэл нэгдэл юм.

12 Амьд бие махбодь нь хооллож буй нүүрс ус, өөх тос, уураг задралаар ялгарсан энергээ амьдралынхаа үйл ажиллагаандаа зарцуулдаг. Мөн өөрт хэрэгцээтэй бодисыг дахин нийлэгжүүлж, бодис энергийн солилцооны үед үүссэн илүүдэл хорт бодисуудыг биеэс зайлуулдаг. Бие махбодь өөрөө нээлттэй систем учир бодис ,энергийн тасралтгүй урсгалтай ба амьд биес бүх түвшиндээ байнга шинэчлэгдэж байдаг. 6. Удамшил , хувьсал: Удамшлын үр дүнд удмын материал (эцэг, эхийн материал) нэг үеэс нөгөөүед ээж, ааваас үр хүүхдэд дамждаг.

13 Удамшлын амьдралын тасралтгүй байдаг үндэс нь ДНХ-ийн дамжуулах механизмтай холбоотой. Удамших, хувьсах нь тухайн бие махбодид урьд өмнө байснаас ялгаатай шинж тэмдэг илрэхтэй холбоотой. Хувьслын үр дүнд генетикийн бүтцэнд өөрчлөлт энэ нь цаашид удамшиж байдаг. Удамшил , хувьсал хоёр нь эволюцийн гол хүчин зүйлүүд бөгөөд тэдгээрийн ачаар шалгарал явагдах эх материал бий болдог.

14 Амьд биеийн үндсэн шинж
7.Хөдөлгөөн- Ихэнх нэг эст биесүүд тусгай эрхтэнцэрийн тусламжтай хөдөлдөг. Олон эст бие махбодын цусны цагаан эс, холбогч эдийн эс зэрэг нь хөдлөх чадвартай. Ургамалын эд эс нь эсийн доторхи хөдөлгөөн хийдэг. Амьтан нь хоол тэжээлээ олж идэхийн тулд хөдөлгөөн хийдэг. Амьтан нь нэг газраас нөгөөд шилжин байрлах чадвартай байдаг ба үндсэн хөдөлгөөн нь ГФА-гаас гарч буй энергиэр нөхцөлддөг булчингий агших хөдөлгөөн юм.

15 Амьд биеийн үндсэн шинж
8.Цочромтгой чанар: Энэ нь гадны цочролд амьд биеийн өгч хариу урвал юм. Бие махбодийн хариу урвал үүсгэгч хүчин зүйлүүдийг цочроогч гэнэ. Олон янзын цочроогчид байх (гэрэл, орчны температур, дуу авиа, цахилгаан гүйдэл, механик үйлчлэлүүд, хоол тэжээлийн бодисууд, хий, хор )ба цочромтгой чанар нь бүх амьд биесэд байдаг. Эгэл биетэн, амьтан, ургамалд цочромтгой чанар нь тропизм (ихэвчлэн ургамалд илэрдэг ба цочролын хариуд тухайн эрхтний байрлал, өсөлтийн чиглэл өөрчлөгддөг. Жишээ нь ургамал гэрэл рүү тэмүүлж ургадаг.)

16 Цочромтгой чанар Таксис:Цоцроогчийн үйлчлэлийн хариуд олон эст ургамлын эсүүд эсвэл бактер, замаг, эгэл биетнүүдийн чиглэсэн хөдөлгөөнөөр илэрч байгаа урвалын идэвхтэй хэлбэр юм. Жишээ нь: ногоон эвглений гэрэл рүү чиглэсэн хөдөлгөөн юм. Насти:Зөвхөн ургамалд байдаг цочролын хариу урвал юм. Жишээ нь Зарим цэцгийн титэм нь тодорхой үелзэлтэйгээр нээгдэж хаагддаг. Мэдрэлийн системтэй бие махбодид цочромтгой чанар нь нөхцөлт болон нөхцөлт бус рефлексээр илэрнэ.

17 Цочромтгой чанар Бүх амьд биеэс нь гадаад орчин төдийгүй дотоод орчны өөрчлөлтийг мэдрэхчадвартай байдаг. Жишээ нь сүүн тэжээлтний арьсны цусны судас нь биеийн температур ихсэх үед тэлж, илүүдэл дулааныг ялгаруулсанаар биеийн дулааныг тогтмол болгодог. Цочромтгой чанарын ачаар бие махбодь гадаад орчинтойгоо зохицон амьдардаг. Амьд биес нь орчны хүчин зүйлүүдэд зохих хариу урвалуудыг үзүүлсэнээр орчин, амьд болон амьд бус байгалийн хооронд нэгдмэл харьцаа тогтдог.

18 Амьд биесийн ангилал Дэлхий дээрх амьд биесийг прокариот ба эукариот гэсэн 2 үндсэн ангилалд хуваадаг Прокариотод (хэлбэржээгүй бөөмтэй)-бактер, хөх ногоон замгууд багтана. Эукариотод (хэлбэржсэн бөөмтэй)- бусад бүх замгууд, бүх ногоон ургамлууд, мөөг, слизевик, амьтад орно. Прокариот биес нь эукариот биесээс олон шинжээрээ ялгаатай. 1. Нэг эст ба утаслаг хэлбэртэй. 2.Жинхэнэ бөөм байхгүй. 3. Митохондри, Гольджийн апарат байхгүй. 4.Мурейн агуулсан эсийн ханатай.5. Бичил гуурсгүй энгийн шилбүүртэй ,6. Фотосинтезийн процесс нь хлоропластгүй учир мембранд явагдана.

19

20 Амьд биесийн үндсэн бүлгүүд
Амьд биесийн үндсэн бүлгүүд

21 Эс – Клетка - Cellula Амьтан, ургамал, бичил биес, амьд бүхний бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж нь эс юм. Вирусаас бусад бүх амьд биес эст бүтэцтэй. Эс бүхэн удамшлын шинжийг хариуцсан бүтэцтэй байх ба эукариот биесд бөөм, прокариот биесэд нуклеоид байна. Биеийн эс нь митоз хуваагдлаар үүсэх ба харин нь , бэлгийн эс мейоз хуваагдлаар үүснэ. Эсийн хэмжээ 0,1-0,25 мкм (зарим бактери)-аас мм хүртэлх хэмжээтэй байна.

22 Амьд эсүүд- Живые клетки

23 Амьтны эс - Zoo cell

24 Амьтны гаралтай эсүүд 1.Red blood cell – красная кровяная клетка - эритроцит - цусны улаан эс 2.Leafes cell - лиственная клетка - навчны эс 3.Bacterial cell – бактериальная клетка – бактерийн эс 4.Sperm cell – сперматозоид - эр бэлгийн эс 5.Muscle cell – мышечная клетка – булчингийн эс 6.Neuron cell- нервная клетка – мэдрэлийн эс 7.Root hair cell – коренная клетка – үндэсний үсэнцэрийн эс 8.Oven - яйцеклетка - өндгөн эс

25 Ургамлын эс-Plant cell

26 Ургамлын эсийн бүрэлдэхүүн
Nucleus – ядро-эсийн бөөм, Nucleolus – ядрышко – бөөмхөн Endoplasmicreticul–Эндоплазматическая сеть- Эндоплазмын тор, Ribosomes – рибосома – рибосом, Mitochondrion - митохондрия- митохондр, Lysosome – лизосома – лизосом Cytoplasm – цитоплазма – эсийн сийвэн, Golgi body – комплекс Гольджи – Гольджийн комплекс Centriole – центроль – эсийн төв Сell membrane – плазматическая мембрана – эсийн бүрхүүл,Vacuole – Вакуоль-эсийн вакуоль Cell wall – клеточная стенка – эсийн хана Chloroplast – хлоропласт-зөвхөн ургамалд байдаг ногоон өнгийн пигмент.

27 Эс-Клетка-сell Эс нь амьд биеийг бүтээгч хамгийн жижиг хэсэг юм.
Эс нь амьд биеийг бүтээгч хамгийн жижиг хэсэг юм. Хэдийгээр эсээс жижигхэн амьд биет вирус боловч вирус нь эстэй адил бие даан үйл ажиллагаа явуулах чадваргүй, зөвхөн амьд эсийн дотор шимэгчлэн амьдрахад зохилдсон байдаг. Байгаль дээр прокариот (prokariot pros-угтвар, идэвхгүй karios-цөм, бөөм грек.), эукариот гэсэн 2 төрлийн эс байдаг бөгөөд прокариот эс нь эукариот эсээс доод шатны хөгжилтэй эс юм. Эукариот эс нь 3 тэрбум гаруй жилийн тэртээ прокариот эсээсээ үүсчээ.

28 Эс-Клетка-сell Прокариот эсүүдийн бөөм нь цитоплазмаасаа тусгаарлагдаагүй байх ба удмын мэдээллийг хадгалагч ДНХ нь цагираг бүтэцтэй байдаг. Харин эукариот эсийн хувьд бөөм нь цитоплазмаасаа бүрэн тусгаарлагдсан ДНХ нь прокариот эсийг бодвол илүү нарийн бүтэцтэй болсон байдаг. Нян, бактери зэрэг нэг эст амьтад нь прокариот организмууд бөгөөд олон эст амьд биетүүд нь эукариот организмууд болно.

29 Эсийн бүтэц Эсийн бүтэц: Эукариот эс нь үндсэн 4 бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. 1Плазмын мембран (Эсийн бүрхүүл) 2.Цитозоль (Эсийн дотоод орчныг дүүргэсэн урсамтгай хагас шингэн буюу эсийн сийвэн) 3.Эрхтэнцэрүүд (тодорхой хэлбэр дүрс,гүйцэтгэх үүрэгтэй эс доторх органойдууд ) 4.Оршихуун ( Эсийн хүнсний нөөц болон шүүрлээс тогтсон түр зуурын бүтэц ) Эс нь шим бодис болох уураг, тос, нүүрс ус,ферментүүд, амин хүчил, шим бус бодис болох ус, эрдэс давс , биогенийн элементүүдээс тогтоно.

30 Эрхтэнцэр Эсийн дотор байнга оршин эсийн дотоод дахь аль нэг үйл ажиллагааг гүйцэтгэхэд мэргэжсэн тодорхой хэлбэр бүтэцтэй, өндөр зохион байгуулалт бүхий бүтцүүд юм. Эсэд дараах төрлийн эрхтэнцэрүүд байна. Бөөм - эсийн удмын материалыг хадгалагч, эсийн үйл ажиллагааг зохицуулагч. Рибосом - уураг нийлэгжүүлэгч эрхтэнцэр. Эндоплазмын торлог - эсийн уураг нийлэгшлийг явуулах эрхтэнцэр Гольджийн комплекс - эндоплазмын торлогт нийлэгжсэн уургийг ангилан ялгах үүрэг бүхий эрхтэнцэр. Цитосклет - эсийн араг ясыг бүтээгч эсийн тулгуур хөдөлгөөний эрхтэнцэр Лизосом - эсийн хоол боловсруулах эрхтэнцэр. Митохондри- эсийн энерги үүсгэгч эрхтэнцэр.

31 Цитозоль- Оршихуун Цитозоль - Эсийн дотоод орчинг дүүргэсэн хагас урсамтгай шингэн. Цитозольд эсийн бодисын солилцоонд хэрэгтэй тэжээлийн бодис, уураг, фермент, ионууд уусмал байдалтай байхаас гадна эсийн эрхтэнцэр болон оршихуунууд суспенз (хөвмөл) байдалтай байна. Цитозолийг түүнд байрлах эрхтэнцэр, оршихуунуудын хамт цитоплазм гэж нэрлэнэ. Оршихуун - Эсийн үйл ажиллагаа бодисын солилцооноос хамаарч түр зуур үүсээд алга болдог эсийн тэжээлийн нөөц болон тухайн эсээс ялгаруулж буй шүүрлээс тогтсон бүтэц.

32 Цитоплазмын мембран

33 Цитоплазмын мембран Эсийн гадуур хүрээлж түүний дотоод бүрэлдэхүүнийг эсийн гаднах материал болон хүрээлэн байгаа орчноос тусгаарладаг. Эсийн мембран нь бүтцийн хувьд липидээс тогтох бөгөөд дараах төрлийн липидүүд эсийн мембраныг бүрдүүлэхэд оролцоно. Үүнд: фосфолипид, гликолипид, стерол хамаарна. Мембраны липидийн 75 орчим хувийг фосфолипид эзлэх бөгөөд молекул нь цэнэгтэй толгой, цэнэггүй сүүл хоёроос тогтоно.

34 Цитоплазмын мембран Эсийн мембран нь фосфолипидын 2 давхаргаас тогтох ба цэнэггүй сүүлээрээ (гидрофоб шинж чанартай) нийлж цэнэгтэй толгойгоо (гидрофиль шинж чанартай) гадагш харуулсан байдалтай фосфолипидын хос давхаргыг үүсгэж байрлана. Мембраны липидийн зарим нь нүүрсус (carbohydrate)-тай холбогдсон байх ба ийм липидийг гликолипид (glycolipid) гэх ба нийт липидийн 5 хувийг эзэлнэ. Нүүрсус нь уурагтай холбогдсон бол гликопротейд (glycoprotein) гэнэ.

35 Цитоплазмын мембран Мембраны липидийн үлдэх 20 хувийг холестрол эзлэх ба фосфолипидүүдийн завсраар байрлаж мембраныг бэхжүүлж өгдөг байна. Эсийн мембраны энэхүү липидийн давхаргад мембраны уургууд шигдэж байрлах ба липидийн давхаргаар чөлөөтэй шилжиж, урсаж байдаг. Мембраны уургийг мембранд байрлах байрлалаар нь интеграль (плазм мембраныг нэвт сүлбэж байрласан), захын (плазм мембраны гадна наалдаж байрласан) гэж ангилдаг.

36 Эндоплазмын тор

37 Эндоплазмын тор Эндоплазмын тор нь 1. эсийн дотор шим бодис нийлэгжүүлэх, 2.шим бодисыг тээвэрлэх үүрэгтэй. Барзгар эндоплазмын гадаргуу дээр уураг нийлэгжинэ. Гөлгөр эндоплазмын гадаргуу дээр өөх тос нийлэгжинэ. Гөлгөр эндоплазмын тор нь өөхний булчирхайн, элэгний эсүүдэд, мөн ургамлын үрийн эсүүдэд их байдаг. Барзгар эндоплазмын тор булчирхай болон мэдрэлийн эсэд ихээр агуулагдана.

38 Бөөм

39 Бөөм Эсийн доторхи хамгийн том эрхтэнцэр хэмжээ нь10 мкм орчим. Бөөмд удмын материалууд нь хромсомын дагуу байрласан генд байрлана. Бөөм нь дотроо бөөмхөн, бөөмийн шингэн, хроматин агуулна. Бөөм нь цитоплазмаас тусгаарлагдсан, фосфолипидээс тогтсон 2 давхар бүрхүүлтэй. Бүрхүүл нь уургийн нийлэгжилт явагдахад чухал үүрэгтэй. Бөөмхөн нь РНХ-ийн бөөгнөрөл бөгөөд рибосомын РНХ нийлэгждэг. Бөөмийн хромсом нь ДНХ-ийн тасралтгүй үргэлжлэх хоймсон (хос) утаслагаас тогтох ба гистон болон бусад уурагуудтай нэгдэн нуклеопротейдыг үүсгэн эрчлэгдэн хроматиныг үүсгэдэг.

40

41 Гольджийн аппарат

42

43

44

45 Прокариот эс

46 Прокариот эс Бактери болон нэг эст амьд биес, цианобактерийн эсүүд нь прокариот эсэд орно. Бөөмгүй митохондр, хлоропласт болон бусад органелл байхгүй ба маш жижиг рибосомтой. Том молекулуудыг шингээх болон ялгаруулах үүрэг нь сулавтар энгийн бүтэцтэй.

47 Анхаарал тавьсанд баярлалаа


Carregar ppt "Амьд биеийн үндсэн шинж , бүтэц зохион байгуулалт.Эсийн бүтэц"

Apresentações semelhantes


Anúncios Google